Имэйл бүртгүүлэх

Та имэйл хаягаа үлдээснээр хямдрал, онцгой урамшууллын мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой

20,000 төгрөгөөс дээш дүнтэй захиалгыг үнэгүй хүргэнэ.
АМЬДРАЛЫН БУРУУ ХЭВШИЛ ЯДАРГААНД ОРОХ ҮНДЭС БОЛДОГ

 

Ихэнх хүмүүсийн эмч нараас тусламж хүсдэг хамгийн түгээмэл асуудлуудын нэг бол эрч хүч болон ядаргааны асуудал байдаг. Олон төрлийн шалтгаанаас болж ядаргаа үүсдэг тул шууд онош тавих нь хэцүү байдаг. Эмч нар шинжилгээ хийж, өвчний түүх судлаж, биеийн үзлэг хийж мөн цусны шинжилгээ хийдэг боловч үр дүн нь ихэвчлэн ямар ч хариулт өгдөггүй. Онош нь тодорхойгүй хүний биед ядаргаа үүсгэдэг шалтгаануудын нэг бол ( Adrinal Fatique ) буюу бөөрний дээд булчирхайн сульдаа байдаг. Энэ нь энергийн дутагдлаас үүдэлтэй стрессийн нөлөөгөөр үүсдэг байна.

Бөөрний дээд булчирхайн сульдаа нь өвчин мөн үү?

Бөөрний дээд булчирхай нь бөөрний дээд талд байрладаг хэд хэдэн даавар, түүний дотор кортизол үүсгэдэг хоёр жижиг булчирхай юм. Стресстэй үед кортизол бүлэгнэж цусны урсгал руу оруулдаг. Удаан хугацааны туршид стресстэх нь бөөрний дээд булчирхайг зайлуулж, кортизолын түвшин буурахад хүргэдэг. Бөөрний дээд булчирхайн сульдаа нь даралт ихсэх, жин хаях, сэтгэл зүйн хямрал,  цусны сахар ихсэх, толгой эргэх мөн бусад тодорхой бус шинж тэмдгүүдийг үүсгэдэг.

Интернэт орчинд бөөрний дээд булчирхайн сульдааг хэрхэн оношлох, эмчлэх талаар мэдээлэл, зөвлөгөө маш их байдаг боловч эмч мэргэжилтнүүд тэрхүү мэдээллийг няцаадаг байна. Эмч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар " бөөрний дээд булчирхайн сульдааг өвчин гэж үзэх шинжлэх ухааны нотолгоо байдаггүй " хэмээжээ.

Хэд хэдэн судалгаанаас харахад бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааны алдагдлыг ядарсны улмаас гэж үзэх нь шинжлэх ухааны үндэслэлгүй гэж дүгнэжээ. Бөөрний дээд булчирхайн сульдааг илрүүлэхийн тулд биологийн олон янзын шинжилгээ, асуулга ашигласан болно. Жишээ нь: Шүлсний кортизол нь онош тавихад ашигладаг хамгийн түгээмэл сорилуудын нэг юм. Судалгааны 61.5% -д кортизолын түвшинг 24 цагийн дотор дөрвөн удаа шалгаж үзэхэд ядаргаанд орсон болон эрүүл өвчтөнүүдийн хооронд ялгаа байгаагүй. Дүгнэж үзэхэд бөөрний дээд булчирхайн сульдааг тодорхойлох, оношлох албан ёсны оношлуур байдаггүй.

Хэрэв танд шинж тэмдэг илэрвэл яах вэ?

Хэрэв танд ядарч сульдах, даралт ихсэх, эрч хүчгүй байх болон бусад шинж тэмдэг илрэх юм бол эхлээд мэргэжлийн эмчид хандан нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Олон төрлийн эмчилгээ хийхийг зөвлөдөг интернэтийн их мэдээлэл нь илүү их стресс үүсгэдэг. Сэтгэлийн хямрал, стресс зэрэг нь бөөрний дээд булчирхайн сульдаатай төстэй шинж тэмдэг илэрдэг бөгөөд ихэнх хүмүүс сэтгэцийн эрүүл мэндээс үүдэлтэй гэдэгтэй санал нийлдэггүй.

АНХААРАХ ЗАРИМ НЭГ ЗҮЙЛС: Зарим эмнэлгийн мэргэжилтнүүд бөөрний дээд булчирхайн ядаргаа эмчлэхийн тулд кортизолын аналогийг бичдэг. Кортизол солих нь бага тунгаар ч аюултай байж болно. Санамсаргүй үр дагаварт ясны сийрэгжилт, чихрийн шижин, жин нэмэх, зүрхний өвчинтэй ч болох боломжтой.

Хүмүүст илэрч буй шинж чанаруудаар дамжуулан зөвлөгөө өгөх, эм, нэмэлт тэжээл, амьдралын хэв маягийг өөрчлөх гэх мэт хүчин зүйлүүд илүү үр дүнгээ өгөх бөгөөд интернэтээс үнэтэй зүйлс дур мэдэн худалдаж авахаасаа өмнө эмчтэйгээ зөвлөж, амьдралын хэвшлээ өөрчилж үзээрэй.

Эх сурвалж : Health.Harvard.Edu.com

Сэтгэгдэл үлдээх

Бүх сэтгэгдлийг нийтлэхээс өмнө хянах болно.

Шинэ нийтлэлийн мэдээлэл авах

Та имэйл хаягаа үлдээснээр танд хэрэгтэй зөвлөгөө, нийтлэлийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

Биднийг дагаарай
Их уншсан нийтлэлүүд
Бидэнтэй нэгдэх

Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.